• 12 сарын 24, Мягмар гараг
Монгол бичгийн олимпиад болно
473 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол бичгийн аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, монгол бичгээ сурч эзэмшиж буй иргэдийн идэвхийг дэмжих зорилгоор Монгол Улсын гавьяат багш Н.Биндэрьяагийн нэрэмжит дөрвөн төрөлт монгол бичгийн аймгийн олимпиадыг зохион байгуулахаар болжээ. Олимпиад 6-12 ангийн сурагчид, мэргэжлийн багш нгар, бага ангийн багш, төрийн албан хаагчид буюу сонирхогчид гэсэн ангилалаар болох аж.

Олимпиадын шалгалт гуравдугаар сарын 30-ны баасан гарагт Номгон ахлахн сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд 10 цагаас эхлэнэ.

Бүртгэлийг Номгон ахлах сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны 222 тоотод гуравдугаар сарын 28-29-нд бүртгэхээр болжээ.

Уг олимпиад нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.11, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.1.5, "Хос бичигтэн" аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг болж байна. 

 

2018-03-25 23:58:24