• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМАГ “ОЮУТАН – ЦЭРЭГ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
285 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу явагдах “Оюутан-цэрэг” сургалтын  нээлтийн ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.  Оюутан-цэрэг сургалт нь Улаанбаатар, Эрдэнэт, Дорнод, Ховд, Баянхонгор аймгуудад нэгэн зэрэг нээлтээ хийж байгаа ба сургалт Зэвсэгт хүчний 339-р ангийг түшиглэн 50 оюутан-цэрэгтэй зохион байгуулахаар төлөвлөжээ.   

Тус сургалтын нээлтийн  үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, Цэргийн штабын дарга, хурандаа Д.Энхбаатар Зэвсэгт хүчний 339-р ангийн захирагч, дэд хурандаа О.Заяамандах, БСУГ-ын ЗУХ-ийн дарга н.Батбаяр нар оролцож оюутан-цэрэг сургалтад хамрагдах залуустаа өндөр амжилт хүсч зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Нээлтийн үеэр “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, биеийн тамирын шалгуур үзүүлэлт явуулсан ба Худалдааны Үндэсний Их сургууль, Политехникийн коллежийн 17 оюутан сонгон шалгаруулалтад тэнцэж “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдахаар боллоо.

 

2018-04-01 18:08:02