• 12 сарын 24, Мягмар гараг
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН 2018 ОНЫ 4-Р САРЫН 09-НД БОЛНО
168 ХҮН ҮЗСЭН БАЙНА

             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 13дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил, аймгийн Засаг даргын 2017 оны а/710 захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу “Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний үзлэг”-ийг  зохион байгуулж, үзлэгийн тайланг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг зөвлөлөөр хэлэлцээд ажилтан, ажил олгогчдийг хариуцлагажуулах, ажиллах боловсон хүчинг чанартай бэлтгэх, хөдөлмөрт бэлтгэх сургалтын системтэйгээр зохион байгуулах, ажилтан хүн хариуцсан ажилдаа хариуцлагатай, бүтээмжтэй ажиллах сэтгэлгээ суулгах, нэг ажлын байран дээрээ тогтвортой ажиллах, аж ахуйн нэгж бүр стратеги төлөвлөгөөтэй болж, түүнтэйгээ уялдуулан ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, ажилтанд нэг хувийг өгдөг байх,  байгууллагын ажил албан тушаалын жагсаалтыг баталж, жишиг цалинг жил бүр шинэчлэн тогтоодог байх зэрэг ажилтан, ажил олгогчдын тулгамдсан асуудлыг  харилцан хэлэлцэж шийдвэрлэх зорилго бүхий Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөгөөний зохион байгуулахаар шийдвэрлэсэн үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны а/212 дугаар захирамжаар “Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөнийг 2018 оны 4дүгээр сарын 9-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

  Тус зөвлөгөөнд  ажил олгогч, ажилтны 200 гаруй төлөөлөл оролцож,  тулгамдсан асуудлаа 4 салбар хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлно.

Салбар хуралдаан 1. Ажил олгогчдын тулгамдаж буй асуудал,  шийдвэрлэх арга зам

Салбар хуралдаан 2.  Ажил хайгч иргэдийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

Салбар хуралдаан 3.  Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн  тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Салбар хуралдаан 4.  Залуучуудын  хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

 Мөн дээрх салбар хуралдааны чиглэлээр иргэд саналаа аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирүүлэх хүсч байна.

Зөвлөгөөний талаарх мэдээллийг 88288608, 99017464 лавлана уу.

 

                               НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

 

2018-04-01 19:19:45