• 12 сарын 24, Мягмар гараг
МАЛЧИД ЭРЧҮҮДИЙН ЭМЧТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
143 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг 03-р сарын 27-31-ний хооронд Жинст сумын таван багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, малчдын санал хүсэлтийг сонсож ажилласан юм. Малчдын хавар зуны их ажлын ачаалалаас нь өмнө төр засгийн мэдээ мэдээллийг хүргэж,  тэдний эрүүл мэндийг үзэж шинжлэх нарийн мэргэжлийн эмч нарын баг ажилласан нь цаг үеээ олсон ажил арга хэмжээ болж малчин түмэн сэтгэл хангалуун байлаа. Уулзалтын үеэр “Хөнөг” багийн малчин залуу эрчүүдийн эмч нарийн мэргэжлийн эмч нарын багт орж ажиллавал эрчүүд бидэнд ярих зүйл их байна гэсэн бол Хүйсийн багийн малчид нүдний эмч ирж, үзээд харааны шил тааруулаад өгдөг бол үнэхээр сайхан байна зэргээр саналаа хуваалцлаа.  Малчдын хавар, зуны  их ажлын ачааллаас өмнө ирж мэдээлэл, сургалт хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулсанд  малчид үнэхээр цаг үеэ олсон ажил байна гэж үнэллээ.

 

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ж.ДУЛАМСҮРЭН

 

2018-04-01 20:30:48