• 12 сарын 24, Мягмар гараг
ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ САНАЛ АСУУЛГЫН АЯН ЖИНСТ СУМААС ЭХЭЛЛЭЭ
189 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ санал асуулгын аяныг бүх ард нийтээрээ хэлэлцэж шийдвэр гаргадаг байх зарчим хэр үр дүнтэйг таниулах Баянхонгор аймагт Жинст сумаас эхлүүлэв.

Тус аяны арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ИТХ-ын төлөөлөгч Э.Цэнд, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Г.Занданшатарын Баянхонгор аймаг дахь бие төлөөлөгч С.Цэнд нар Жинст суманд зохион байгууллаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын ОНХХ-ийн дарга Д.Юндэнбазар, ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Дуламсүрэн, ТЗУХ-ийн мэргэжилтэн М.Янжмаа, ХХААГ-ын хэлтсийн дарга С.Батаа, НЭ-ийн их эмч С.Уртнасангаар ахлуулсан дотор, шүд, эхо, эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар, эм зүйч, ХДТ-ын уран бүтээлчид багтаж чиглэл тус бүрээрээ холбогдох ажил арга хэмжээ, үзлэг оношлогоог газар дээр нь зохион байгуулж ажиллалаа.

 

 

 

2018-04-01 21:08:21