• 12 сарын 24, Мягмар гараг
ЭНЭ ОНД ЖИНСТ СУМАНД 3,2 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жинст сум нь засаг зархиргааны таван багтай. 2159 хүн амтай. Өнгөрсөн жил зуншлага тааруу болсоны улмаас хаваржилт тааруухан болж буйг нутгийн иргэд ярьж байна. Мал төллөлт одоогийн байдлаар 20 гаруй хувьтай явагдаж байгаа ба төл малын хорогдол бүх багт байгаа аж. Малчид хур бороо, чийг л нэн чухал болоод буйг ярьж байлаа. Аймгийн зүгээс үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулах ажлыг тодорхой төсөв батлан сүүлийн жилүүдэд явуулж байгаа ба энэ арга хэмжээг цаг байдлаас нь хамаарч энэ жил эрт эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ Жинст сумын иргэдтэй хийх уулзалтын үеэр ИТХ-ын дарга  Ц.Отгонбаяр мэдээллээ.

Өнгөрсөн жил их хурлын гишүүн Г.Занданшатар, аймгийн хурлын төлөөлөгч Э.Цэнд нарын хичээл зүтгэлээр тус сумын цэцэрлэгийн дээвэрт 75 сая төгрөгний засвар оруулсан, 1-р багт шинэ багийн төв барьсан, шинэ суурьшлын бүсэд 10 сая төгрөгөөр цахилгаан хангамжийн ажил хийгдсэн, багийн дарга, эмч нарыг унаажуулсан, багийн төвийг хайсжуулсан зэрэг олон ажил хийгджээ.

Тэгвэл энэ онд их хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Жинст суманд хоёр ч барилгын асуудлыг бариулахаар зардлыг нь улсын төсөвт суулгаж өгчээ.

1,5 тэрбум төгрөгийн төсвөөр сумын сурагчдын дотуур байрны барилга, 1,7 тэрбум төгрөгөөр 240 хүний суудал бүхий соёлын төвийн барилга энэ онд баригдаж тус сумын хүн ард, хүүхэд залуусын хөгжил, эрүүл, аюулгүй байдалд томоохон дэвшил гарах юм.

 

2018-04-01 21:47:50