• 12 сарын 24, Мягмар гараг
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХБХЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БАЯНХОНГОР АЙМГААС ТУРШЛАГА СУДАЛЛАА
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Баянхонгор аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, тэргүүн туршлагатай танилцах, орон нутагтаа хэрэгжүүлэх боломж, гарцыг хайж, нутагшуулах” зорилго бүхий удирдамжтай Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч О.Батжаргал даргатай 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 3дугаар сарын 31-нд тус аймагт ажиллалаа.

      Тус баг  Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг  хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Ахмадын ордоны болон Хүчирхийлэлд өртөгчдөд тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага судаллаа.

      Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тус аймгийн хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэх, олон жил тогтвор суурьшилтай ажилласан төрийн албан хаагчдын ажлын үр дүн үнэхээр сайн байна гэж тус багийнхан үнэллээ.

 

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

 

2018-04-01 21:59:36