• 12 сарын 24, Мягмар гараг
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүрийн 4-р сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгосон ба энэ хүрээнд Баянхонгор аймаг 2013 оноос ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН сарын  аяныг явуулж тогтсон юм.

Энэ удаагийн аяныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Засаг Даргын Тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгууллаа. Аяны нээлтэд 43 аж ахуйн нэгж, байгууллагын 145 удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцлоо.

 Тус аяныг явуулсанаар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл сэргэж, түүнтэй холбоотой хууль тогтоомжийн талаар шинэ мэдээлэлтэй болж хэрэгжилтэд аливаа ажилтан, мэргэжилтэн бүр тодорхой ахиц гаргасаар ирсэн байдаг.

Энэ нь ч өнгөрсөн жилд Баянхонгор аймгийн үйлдвэрлэлийн осол гэмтэлийн тоо 20 хувиар буурч чадсанаараа харагдаж байгаа юм.

Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг сайтар хангаж найдвартай ажилласанаараа “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК улсын хэмжээнд тавдугаар байранд орсон байна. Тус хамт олны шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн гардуулж баяр хүргэн амжилт хүслээ. Энэ сарын турш явагдах хөдөлмөрийн аюулгүй байдлын аяны хүрээнд 19 ажил арга хэмжээ зохион байгуулагдах ба аян өрнөх эхний байгууллагаар Баянхонгор сумын ЗДТГ  сонгогдож бамбаруушаа хүлээж авлаа.

Энэ бамбарууш сарын турш төрийн байгууллагуудаар аялах болно.

 

2018-04-04 18:31:01