• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНАА ХИЙЖ БАЙНА
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ээлжит хуралдаанд зөвлөлийн гишүүд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Засаг дарга энэ 7 хоногт Улаанбаатар хотод очиж яам, тамгын газраар ажилласан байдал, сайдуудтай уулзаж ямар асуудал шийдвэрлүүлсэн тухайдаа цаг үеийн мэдээлэл хийж байна.

Уг хурлаар зөвлөлийн гишүүд Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөр, Зорилтод өрхийн болон өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр, Баянхонгор аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2017-2020 онд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр,
Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх” журам, Сургууль цэцэрлэгийн багш удирдах ажилтны түвшин тогтоох шалгалт авах журам зэрэг Баянхонгор аймагт хэрэгжих зургаан дэд хөтөлбөр, хоёр журмын тухайд авч хэлэлцэх юм.

 

2018-04-05 23:43:31