• 12 сарын 24, Мягмар гараг
ТАТВАРЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
172 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Татварын хэлтсийн албан хаагчдын нэгдсэн сургалт өнөөдөр буюу 4-р сарын 6-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус албан хаагчдын амжилт ололтыг сайшааж цаашид анхаарах асуудлын талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа нар зөвлөгөө өглөө мэдээлэл өгч бүх албан хаагчдад амжилт хүслээ.

Нэгдсэн сургалтаар татварын албан хаагчид “ ЧАДВАРЛАГ, ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ХААГЧ, ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” гэсэн зорилтынхоо хүрээнд өөрийн хариуцах асуудлын хүрээнд илтгэл мэдээлэл тавиж, удирдлага хамт олноороо хэлэлцүүлсэн байна.

Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг татварын нэр төрөл бүрээр жигд ханган биелүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтсээс санаачилан зохион байгуулсан "ОРЛОГЫН ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХУРДСАГУУР" болзолтыг уралдааныг явуулсан ба уг уралдааны дүнг гаргаж өнөөдөр шагналыг гардуулав.

Тус болзолт уралдааны 1 дүгээр байранд Баянговь сумын Татварын улсын байцаагч Ц.Буянжаргал, 2 дугаар байранд Баян-Овоо сумын Татвар хураагч Б.Бадамцэцэг, 3 дугаар байранд Баянбулаг сумын Татварын улсын байцаагч М.Жаргалмаа нар тус тус шалгарч аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нараас өргөмжлөл мөнгөн шагналаа гардаж авлаа.

Тус арга хэмжээ 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, 2018 оны Үр дүнгийн гэрээ байгуулах ажлаар үргэлжлэх юм байна.

 

2018-04-06 00:16:45