• 12 сарын 24, Мягмар гараг
ХДТ-ЫН ХАМТ ОЛОН МУАЖ, НАЙРУУЛАГЧ Б.МӨНХДОРЖИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хонгор нутгийн суу билэгт хөвгүүдийн нэг Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн хүү МУАЖ, МУУГЗ, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдорж нь бөөрний архаг дутагдал оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Түүнд эрчимд эмчилгээ хийлгэх нь нэн шаардлагатай байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон уран бүтээлч нөхөд нь БНСУ-ын гурван эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэх боломжтойг судалсан ба өдөрт  1 орчим сая төгрөгний суурь эмчилгээ хийлгэх шаардлагатай ба хагалгааны зардалд 180 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Иймээс түүний төрөлх нутгийн уран бүтээлчид буюу Б.Пүрэвдагва захиралтай аймгийн ХДТ-ын уран бүтээлчид хамт олон сайн дураараа нэгдэн Б.Мөнхдорж багшийн эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг хандивласан ба үүнийг өнөөдөр хариуцах дансруу шилжүүлж Хонгор нутгийн соёл урлагийг дээдэлдэг халуун сэтгэлт хүмүүсээ ахмад уран бүтээлчийнхээ амь насыг аврах үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 

2018-04-08 20:14:43