• 12 сарын 24, Мягмар гараг
“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯН ЭХЭЛЛЭЭ
156 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Геронтологийн үндэсний төв, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн ЭМГазар,  ахмадын хорооноос хамтарч эрүүл насжилтийн төлөө хамтдаа арга хэмжээг 2 жилийн хугацаанд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад ахмад настын тоо 21,9 хувиар өсчээ. Баянхонгор аймгийн хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар 6633 ахмад настан байгаагаас 55-60 насны 30,9 хувь, 60-64 насны 24,7 хувь, 65-69 насны 15,7 хувь, 70-аас дээш насны 28,7 хувийг эзэлж байгаа аж. Эрүүл насжилтийн 2016 оны судалгаанд нийт 964 ахмад настан оролцсноос 42,8 хувь нь эрүүл, 52,2 хувь нь өвчтэй, 5 хувь нь мэдэхгүй гэж тогтоогдсоноос нийт ахмад настаны 50 гаруй хувьд эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгааг харуулжээ.

Урьд өмнө нь хийгдсэн эрүүл мэндийн судалгаанаас харахад хамрагдагсадын гуравны нэг нь шаардлагатай үедээ эмнэлэгт хандаж мэргэжлийн зөвлөгөө авч чаддаггүй, 55 ба түүнээс дээш насны хүмүүсийн нас баралтад эзлэх хувь суулийн 5 жилийн дунджаар 47,2 хувь байгаа бөгөөд нас баралтын үндсэн шалтгаан нь дотор цус эргэлтийн тогтолцооны өвчин 45,1, хавдар 27,8, амьсгалын эрхнтий өвчин 7,5, хоол боловсруулах эрхтний өвчин 6,5, осол гэмтэл, гадны шалтгаан 1,5 хувийг эзэлж байна. Судалгаагаар ахмадуудын 72 хувь нь өрх /сум/-ийн эмчтэйгээ холбоотой, 60,1 хувь нь зөвхөн өвдсөн үедээ очиж зөвлөгөө авдаг, 27,3 хувь нь эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэдэг нь тогтоогдож.

Иймээс ахмадуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалх, эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж эрүүл урт наслахад нь дэмжлэх үзүүлэх зорилгоор холбогдох газрууд нэгдсэн тус аяныг зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд  ахмадуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийгдэж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх бол “Геронтологи-гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн чиг хандлага”, “Дэлхий дахины насжилтын чиг хандлага ба эрүүл насжилт”, “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтууд явагдаж хэвтрийн ахмад настны асран хамгаалагч нарт асаргаа, сувилгааны чиглэлээр сургалт тус тус зохион байгуулагдах юм байна.

 

2018-05-06 22:30:52