• 12 сарын 24, Мягмар гараг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
208 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлага, нутгийн хөгшид хоёр нутгийн зааг дээр угтан авлаа.

Улмаар Өлзийт сумын 4-р багийн малчин Д.Бямбадоогийнд зочиллоо. Д.Бямбадоогийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав.

Засгийн газрын тэргүүнээ Баянхонгор аймгийн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд нэгдэн цэргийн хүрээний жагсаал жагсаж, Баганат талбайдаа хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар багтжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтийг Баянхонгор аймагт хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар үргэлжилж байна.

Үдээс хойш ажлын хэсэгт багтсан сайдууд салбар тус бүрийнхээ үйл ажиллагаатай танилцаж тэнд ажиллагсадын санал хүсэлтийг сонсож ажиллах бол 16:30 цагаас МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм.

 

2018-05-08 00:14:52