• 12 сарын 24, Мягмар гараг
104 БАГИЙН ДАРГА НАРТ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ХИЙЖ БАЙНА
229 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ, Цэргийн штаб болон холбогдох төрийн байгууллагууд хамтран Баянхонгор аймгийн 104 багийн Засаг дарга нарын дунд цэргийн бэлтгэлийн нэгдсэн сургалтыг 6-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус ажлыг сүүлийн 3 жилийн турш зохион байгуулж байгаа бөгөөд батлан хамгаалах  бодлого зорилт, үйл ажиллагааг багтаа хэрхэн зохион байгуулах чадварыг эзэмшүүлэх үүднээс хийж тогтжээ.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц. Дашцэрэн нээж үг хэлэхдээ төрийн байгууллагын үйл ажиллагааг баг хороондоо гардан зохион байгуулж ажилладаг Засаг дарга гэдэг өөртөө маш их хариуцлагыг үүрдэг. Бүхий л үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд, үнэн зөв, цэгцтэйгээр явагдах ёстой. Энэ ч үүднээс төрийн мэдээлэл, үйл ажиллагааны арга ажиллагааг багийн дарга нарт оновчтойгоор үр дүнтэйгээр мэдүүлэх үүднээс уг сургалтыг зохион байгуулж байна гэлээ.

Манайхны дунд цаг төдийлөн баримталж чаддаггүй алдаа байдаг. Энэ нь уг сургалтын үеэр харагдаж зохион байгуулагчдын зүгээс анхааруулга өгч байв.

Тус сургалтын эхэнд МУ-ын батлан хамгаалахын багц хуулиудын тухай видео танилцуулга хийгдэж орон нутагтаа хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл зөвлөгөөг Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар хийлээ. 

Бүтэн хоёр өдөр үргэлжлэх сургалтын үеэр  төрийн албан хаагчийн ёс зүй, эрүүгийн болон зөрчлийн тухай хууль, нийгмийн салбарын үйл ажиллагаанд багийн дарга нарын үүрэг оролцоо, мал аж ахуй, нутаг бэлчээрийн талаарх цаг үеийн мэдээлэл, гэр бүл хүүхэд залуучуудын талаар хэрэгжүүлэх бодлого, орон нутгийн хамгаалалтын талаарх мэдээлэл, цэргийн  дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр, гэрээт цэрэг элсүүлэх журам, цэргийн бүртгэл, цэрэг татлага явуулахад багийн дарга нарын үүрэг оролцоо, дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам, шүүхэд мэдүүлэх эрх, сэдвүүдээр холбогдох албаныхан сургалт мэдээлэл хийх бол Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, аюулыг сааруулах, аймгийн 6, 7, 8-р сарын цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОША-аас мэдээлэл хийж сургалт өндөрлөж багийн дарга нар батламжаа гардаж авах юм.

 

2018-06-12 23:51:39