• 12 сарын 24, Мягмар гараг
Гурван аймгийн залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдлаа
178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

Монгол Улсын хэмжээнд дөрөв дэх  жилдээ зохион байгуулж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрийг Баянхонгор аймагт анх удаа хэрэгжүүлж байна.

 

Уг хөтөлбөрийн нээлт өнөөдөр/2018.06.18/ Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, дэд хурандаа Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар, тус цэргийн ангийн дарга, удирдлагууд, оюутан цэргийн ар гэрийнхэн оролцлоо.

 

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зохион байгуулж буй энэ жилийн хөтөлбөрт Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн нийт 50 оюутан хамрагдлаа. Тэд дөрвөн сарын хугацаанд цэргийн ерөнхий эрдэмд шамдан суралцаж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн албаа хаах иргэний үүргээ биелүүлэх юм.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал оюутан цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ, “Эх орноо батлан хамгаалах, эх оронч үзэл санаагаар хүмүүжих, цаашлаад улс орныхоо хөгжил, монгол төрийн төлөө зүтгэхэд цэргийн алба зайлшгүй хаасан байх нь чухал. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2014 онд Оюутан цэрэг хөтөлбөрийг баталж оюутан залуусыг богино хугацаанд эр цэргийн албаа хаах боломжийг бий болгож өгсөн. Оюутан ахуй цагтаа цэргийн албаа богино хугацаанд хааснаар бие бялдар, эрүүл мэндийн хувьд өсч сайжрахын зэрэгцээ та бүхний эх оронч үзэл санаа улам бүр батжих нь дамжиггүй юм” гэдгийг онцоллоо. Мөн тэрээр Монгол Улсын 21 аймгаас дөрөв дэх аймгаар сонгогдон Оюутан цэрэг хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа боломжийг ашиглаж, залуусыг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Баянхонгор аймаг "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тус аймгийн төдийгүй хөрш зэргэлдээ аймгийн МСҮТ-ийн оюутан залуус суралцах хугацаандаа цэргийн албаа хаах боломжийг олгож байгаагаараа онцлог.

 

Энэ үеэр цэргийн дүйцүүлэх албанд хамрагдаж буй 40 иргэн 14 хоногийн цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэлдээ албан ёсоор гарлаа.

 

2018-06-18 00:39:38