• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УРИЛГААР БНБУ-ЫН РУСЕ МУЖИЙН ЗАХИРАГЧААР АХЛУУЛСАН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УРИЛГААР БНБУ-ЫН РУСЕ МУЖИЙН ЗАХИРАГЧААР АХЛУУЛСАН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨНӨӨДӨР ТУС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын урилгаар БНБУ-ын Русе мужийн захирагч Галин Тодоров Григоров, БНБУ дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милков болон тус улсын хүнд машин механизм үйлдвэрлэл, эм, дарсны үйлдвэрлэл эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Баянхонгор аймагт албан ёсны айлчлал хийж байна.
 
Энэ удаагийн айлчлалаар талууд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Талууд энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн харилцан ашигтай үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс БНБУ-тай 1950-аад оноос эхлэн дипломат харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн хувьд 1976 онд тус улсын Сливен аймагтай найрамдалт хамтын ажиллагаа тогтоож байжээ.
Өдгөө Баянхонгор аймагтай хамтын ажиллагаа тогтоож буй Русе аймаг нь 166 мянган хүн амтай Болгар улсын томооохон аймгийн нэг юм.
 

 

2018-07-17 04:43:16