• 12 сарын 24, Мягмар гараг
Л.ЭЛДЭВ-ОЧИР БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭ-Т ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЯПОН АВТОМАШИН ХАНДИВЛАВ
106 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баянхонгор сумын Цагаан чулуут тавдугаар багт ХАМТДАА өдөрлөгөө хийх үеэрээ аймгийн НЭ-т нэн шаардлагатай байсан шаардлагатай тохиолдолд зам зуур мэс ажилбар хийх боломжтой, агаар ариутгах кварц зэрэг бүхий л төхөөрөмжийг багтаасан туулах чадвар өндөртэй, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 80 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн загварын Япон тэргийг хувийн зүгээс зардлыг нь шийдвэрлэн НЭ-ийн хамт олонд гардуулж өглөө.

Яаралтай түргэн тусламжийн автомашинууд аймгийн НЭ-т байдаг ч тэр бүр яаралтай дуудлага, тусламжинд хүрэлцдэггүй, мөн өвчтөнийг тээвэрлэж явахдаа эмчилгээ хийх боломж нөхцөл дутмаг байдаг байсан. Иймээс ард иргэдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж эмнэлгийн үйлчилгээнд шинэ үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, Засаг дарга Д.Мөнхсоёл нар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирт өнгөрөгч 8-р сарын 01-нд өргөн мэдүүлжээ.

Улмаар уг асуудлыг Л.Элдэв-Очир гишүүн дэмжиж хувийн зүгээс зардлыг бүрэн гаргаж өнөөдөр бүрэн тоноглогдсон автомашиныг аймгийн НЭ-ийн дарга Н.Баттогтоход албан ёсоор гардууллаа.

Ийнхүү аймгийн НЭ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн хамт олон ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээгээ туулах чадвар өндөртэй, иж бүрэн тоноглогдсон япон автомашинаар хүргэж, өвчтөнийг зөөвөрлөх явцдаа эмчлэх боломжоор хангагдлаа.

 

2018-09-14 00:34:09