• 12 сарын 24, Мягмар гараг
ИТХ-ын дарга сургалтын төвийн нээлтэд оролцлоо
110 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ИТХ-ын дарга сургалтын төвийн нээлтэд оролцлоо

Өнөөдөр/2018.09.19/ Баянхонгор аймагт гадаад багштай англи хэлний “MAXFUN” сургалтын төв албан ёсны нээлтээ хийлээ.

Сургалтын төвийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Ц.Отгонбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшихэд гадаад хэлний мэдлэг маш чухал. Тийм учраас орон нутагт англи хэлний гадаад багштай сургалтын төв нээлтээ хийж байгаад талархалтай хандаж байна. Аймаг, орон нутгийн бодлогын төвд боловсролын асуудал чухлаар тавигддаг. Энэ утгаараа бид сургалтын төвийг бодлогоор дэмжиж ажиллах болно” гэв.

Сүүлийн жилүүдэд гадны их, дээд сургуульд элсэн суралцаж, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байна. Гэвч хэлний бэрхшээл тэдний  зорилгоосоо ухрах гол шалтгаан болдог.

Тэгвэл тус сургалтын төвийн захирал А.Цэрэнпагма дээрх асуудлыг орон нутагт шийдвэрлэж, хүүхдийг багаас нь агли хэлний цэгцтэй мэдлэгтэй болгох, хот хөдөөгийн хэлний тал дээрх ялгааг арилгахыг зорьж эл үйл ажиллгааг эхлүүлжээ.

“МАХ FUN”  сургалтын төв нь Швейцарь улсад төвтэй “BOOKBRIDGE” олон улсын байгууллагаас дэмжлэг хүссэн нь биелэлээ олж тус байгууллагатай хамтран сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж байна.

“BOOKBRIDGE” олон улсын байгууллага нь сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үлүүлж сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд зориулж 2000 орчим англи хэл дээрх номыг өгчээ. Үүний зэрэгцээ гадаад багшийг томилон ажилуулахаар болжээ.

Сурагчид өөрийн завтай цагаар хичээллэх ангиа сонгох боломжтойгоороо уг сургалтын төв давуу талтай аж.

 

2018-09-19 00:18:25