• 05 сарын 12, Даваа гараг
Заг сумын Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн илэрсэн алдаа дутагдлыг арилгуулж ажиллаа.
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Г.Төртогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Заг сумын Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн илэрсэн алдаа дутагдлыг арилгуулж ажиллаа. Мөн Дэлхийн банк, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд хяналт тавих, үнэлгээ өгдөг тогтолцоог идэвхижүүлэх замаар нийт 26 иргэнийг чадавхижуулах сургалтад хамруулах ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороог иргэдийн оролцоотой 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж эхлүүллээ.

 

 

 

2018-09-25 00:04:08