• 05 сарын 12, Даваа гараг
Баянхонгор аймгийн Цугларах, Техник шилжүүлэх байруудын сургалт, дадлагыг явууллаа
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр/2018.09.26/ Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.5, 20 дугаар зүйлийн 20.1.1, Батлан хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгүүд, аймгийн Засаг даргын 2017 оны Цугларах, Техник шилжүүлэх байруудыг шинэчлэн томилох тухай А/166 дугаар захирамжийн дагуу дайчилгааны сургалт, дадлагыг томилгоот бүрэлдэхүүнтэй цугларах байрын дадлагыг Политехникийн коллежид, техник шилжүүлэх байрын дадлагыг Авто тээврийн төвд тус тус явууллаа.

Дадлага сургуулийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар, Баянхонгор сумын удирдлагууд, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөл оролцож, бүрэлдэхүүний бэлэн байдал, онцгой нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцлаа.

Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Цугларах, техник шилүүлэх байруудын томилгоот бүрэлдэхүүнийг аранз, хувцас хэрэгслээр хангажээ.

Цугларах, Техник шилжүүлэх байруудын сургалт, дадлагыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах, Томилгоот бие бүрэлдэхүүн “Цугларах байр”-нд ямар дарааллаар хэрхэн ажиллах, тасгуудын үүргүүдийн талаар ойлголт өгөх, Цугларах байрыг ажиллагаанд бэлтгэх, Цугларах байр бэлэн болсон тухай илтгэл өгөх, Сургуулийн  дүн  гаргах гэсэн зургаан үе шаттай явуулав.

Цугларах, техник шилүүлэх байруудын томилгоот бүрэлдэхүүн нь дайчилгаагаар татагдан ирж буй цэргийн үүрэгтэн, техникийг хүлээн авч, дайчилгааны даалгавартай зэвсэгт хүчний анги, салбарт хуваарилан хүргэж өгөх үүргийг хүлээдэг байна.

2018-09-26 04:44:47