• 05 сарын 19, Ням гараг
Аймгийн Засаг дарга говийн сумдад ажиллав
70 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний хооронд нийт 1500 гаруй км замыг туулж хөдөө сумдад ажиллалаа.

Энэ сарын 5-нд аймгийн ИТХ-д ирэх оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг өргөн барьсан. Үүнээс өмнө хөдөөгийн иргэдийн санал хүсэлт, сум багт нэн шаардлагатай, шийдвэрлэвэл зохих ажил, арга хэмжээг газар дээр нь сонсч судалж, дараа оны хийх ажилд тусгах нь чухал байсан юм. Тиймээс нэг өдрийг ч сул өнгөрөөх эрх байхгүй энэ цаг үед амралтын өдрөөс эхэлсэн эхний уулзалт  Баацгаан сумын Товгорын тавдугаар баг, Баянцагаан сум байлаа.

Дээрх сум, багт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаар иргэд хѳдѳлмѳрчдөд аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл ѳгч, ирэх онд ямар ажил, арга хэмжээ хийх талаар танилцууллаа.

2018 оны тухайд Баацагаан сумын 0.4 Кв, 0.22 кв-ын шугам сүлжээний өргөтгөл, Баянцагааны чиглэлд Жи мобайлын сүлжээ, сумын автомашин, багийн эмч, дарга нарын унааны бүрэн шинэчлэл гээд олон ажлыг дурдаж болохоор байгаа юм.

Тэгвэл 2019 онд Баацагаан сумын тавдугаар багт ѳвс, тэжээлийн агуулах байгуулах шаардлага байгааг иргэд хэлж байна. Тиймээс уг саналын дагуу 2019 онд тус багт ѳвс, тэжээлийн агуулах бүхий багийн тѳвийг барихаар Үндсэн чиглэлд тусгахаар төлөвлөлөө.

Цаашид уст цэгийн тоог нэмэгдүүлэх, мал угаалгын онгоц барих хэрэгцээ байгааг иргэд хэлж байна.

Баянцагаан суманд сумын Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил эд өрнөж байна. Сумын хэмжээнд 2018 онд бүтээн байгуулалтын ажил өрнөж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдэж, тодорхой ажлууд ирэх онд хийгдэхээр төлөвлөгджээ.

Тус суманд ирэх онд УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжлэгтэй бага сургуулийн барилгыг барихаар байна. Цаашид цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу ѳргѳтгѳх шаардлага гарчээ. Хүн эмнэлгийн шинэ барилгын ажил 11 дүгээр сард дуусах юм байна. Сум дундын эмнэлэг гэсэн статустай тус сумын эмнэлгийн барилгын ажлын явц 80 орчим хувтай байна. Тиймээс сумын эмнэлэг ашиглалтад ороход шаардлагатай зарим тоног тѳхѳѳрѳмжийг шийдэхээр боллоо. Ингэснээр Баянцагаан сумын эмнэлэг говийн нэр бүхий сумдад эрүүл мэнд, түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрэн бий болно гэдгийг сумын удирдлагууд хэлж байлаа.

Аймгийн Засаг дарга ѳмнѳ, нэгдүгээр сард тус суманд ажиллахдаа бүх албан байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийж байсан юм.

Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал Шинэжинст суманд ажиллалаа. Шинэжинст суманд бүтээн байгуулалтын ажил ундарч, хөдөөгийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах, сурч боловсрох орчин өмнөхөөсөө илүү сайжирч байгаад нутгийн иргэд талархалтай байгаагаа аймгийн Засаг даргад илэрхийлж байлаа.

Тус сум энэ онд сургуулийн их засварыг нийт 253 сая тѳгрѳгийн тѳсѳвт ѳртгѳѳр хийж гүйцэтгэжээ. Засварын хүрээнд сургуулийн гадна дотно пасад, шал, гэрэлтүүлэг, цахилгааны монтаж, цонх, хаалга зэргийг бүрэн шинэчилжээ. Мѳн сургуулийн дотуур байрны халаалтыг шийдсэн байна.

Өөр нэг баяртай мэдээ нь Шинэжинст суманд 100 хүүхдийн цэцэрлэг ѳнгѳрсѳн тавдугаар сард ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авчээ. Өнөөдрийн байдлаар сумын цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авчээ. Одоо цэвэр, бохир усны шугамын холболтыг хийж дуусах шатандаа явж байна. Ингэснээр хөдөөгийн сумын хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд СӨБ-ын үйлчилгээг авах боломж бүрэн бий болжээ.

Шинэжинст сумын тухайд ундны ус хүндрэлтэй чанаргүй байсаар ирсэн юм. Үүнээс болж дотор эрхтэн, зүрх судасны өвчлөл буурахгүй байх нэг шалтгаан болж байжээ. Тэгвэл энэ оноос сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай ус уух болжээ. Усны хайгуулын ажлыг нэг жилийн өмнөөс эхлэн хийж, унданд тохирох чанартай усыг энэ оноос иргэдэд түгээх болсон байна. Цаашид худгаас цэвэр усны шугам татаж сумын тѳвийн иргэд, ААН-үүдийг хангахаар тѳлѳвлѳжээ.

Ирэх оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Шинэжинст сумын сургуулийн ард хѳл бѳмбѳг, сагсны талбай бүхий нийтийн эзэмшлийн талбай, хүрээлэнг тус суманд байгуулахаар тѳлѳвлѳж байна. Энд сургуулийн сурагчдаас гадна сумын иргэд үйлчлүүлж, биеийн тамир, спортоор хичээллэх бөгөөд орчин үеийн технологи, аюулгүй байдлын стандартад нийцсэн материалаар тохижуулах юм.

Ѳвлийн бэлтгэл ажил эд ѳрнѳж буй энэ үед хѳдѳѳгийн иргэдтэйгээ биечлэн уулзаж, тѳрийн бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл ѳгч, шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаад малчид баяртай байна.

 

2018-10-07 20:31:30