• 12 сарын 25, Лхагва гараг
“БАЯНХОНГОР – ЭРЧИМ ХҮЧ” ЦТ ХХК ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨ ХИЙЛЭЭ
322 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр Баганат талбайд “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-иас хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулах, ойлгуулах, шаардлагатай тохиолдолд мэдвэл зохих арга ажиллагааг сургах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Тус өдөрлөгт урилгаар “Чандмань – Баянхонгор” ХК, Стандарт хэмжил зүйн хэлтэс болон дулааны компаниуд оролцож нэгдсэн үйлчилгээг үзүүлж байгаагаараа онцлог юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, “Баянхонгор – Эрчим хүч” ЦТ ХХК-ний дарга Т.Отгонбаатар, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Мөнхжаргал, Цэвэр хот ОНӨҮГ-ын дарга Ц.Баясгалан нарын албаны төлөөллүүд оролцлоо.

2017 онд улсын хэмжээндэх Эрчим хүчний салбараас үйл ажиллагаагаараа тэргүүлсэн тус хамт олон 2018 онд хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал дэд станцын ашиглалт тоноглолын хуучралт элэгдлээс болж АТП, ХТП, КТП дэд станцуудад ихээхэн гэмтэл саатал гарч, хэрэглэгчийг найдвартай чанартай эрчим хүчээр хангаах боломж дутагдалтай байсантай холбогдуулан аймгийн төв болон сумдын агаарын дэд станцуудыг сүүлийн үеийн тоноглолуудаар иж бүрэн шинэчилсэн ба 2018 оны байдлаар нийт 45 ш дэд станцыг бүрэн шинэчилж дуусгажээ.

Мөн Баянхонгор аймгийн хэмжээнд цахилгааны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хэт ачаалагдсан дэд станцуудын ачааллыг хөнгөлөх, шинэ хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах үүднээс нийт 30 ш дэд станцуудыг барьж ашиглалтанд оруулснаар нийт 4000 гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр шинээр хангажээ.

Хэрэглэгчид энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсоноор 
- Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаар зөвлөгөө
-Гэрээний мэдээлэл шинэчлэн
-www.bhrpower.mn ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СИСТЕМ ашиглах заавар


-Тоолуурын заалт шалгах хүсэлт хүлээн авна
-Цахилгааны төлбөр хураана (пос машин)
-Цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл
-Санал хүсэлт, өргөдөл хүлээн авна
-Тоолуурын баталгаажуулалтын тухай мэдээлэл, зөвлөгөө
-Тоолуурын заалтыг хэрхэн авдаг тухай мэдээлэл
-Цахилгаан хэмнэх энгийн аргууд
-Техникийн нөхцөлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, хүсэлт хүлээн авна 
-Гэрэлгүй, хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг өгнө 
-Дуудлага үйлчилгээг хүлээн авч шуурхай барагдуулна
-Тоолуур Хэмжих хэрэгслийн шалгах баталгаажуулалт хийгдэнэ.
-Дэд станц, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авах, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь авч байна.

 

2018-10-29 00:34:49