• 12 сарын 25, Лхагва гараг
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС БАЯНХОНГОР АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
132 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2018 оны 10-р сарын 31, 11-р сарын 1-ний өдрүүдэд Монголын хуульчдын холбооноос хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Баянхонгор аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймагт ажиллаж буй Хуульчдын холбооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХХ-ны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс болон тус холбооны гишүүд болох УИХ-ын даргын ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунаа, “Хан голомт” группын захирал, лектор Ц.Азбаяр, сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Санчир нар багтжээ.

Өнөөдөр буюу 10-р сарын 31-ний өдөр хуулийн байгууллагын удирдлага болон алба хаагчид, өмгөөлөгч нарт ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙ сэдвээр лектор Ц.Азбаяр, ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ сэдвээр Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг нар сургалт явуулж байна. Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалтын талаар хуульчдад мэдлэг мэдээлэл олгох юм байна.

Сургалтын дараагаар хуульчдын холбооны Баянхонгор аймгийн салбарт бүртгэлтэй хуульчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг хууль зүйн туслалцааны төвөөс зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

2018-10-30 21:35:46