• 12 сарын 25, Лхагва гараг
АЙЛ ӨРХҮҮДИЙГ 2 ТАРИФТ УХААЛАГ ТООЛУУРТ ШИЛЖҮҮЛЖ БАЙНА
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын 3, 6-р багийн хэрэглэгчдийг 2 тарифт ухаалаг тоолуурт шилжүүлэх, цахилгаан шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг “ПИ ЭС ПИ” ХХК нь орон нутгийн хөгжлийн сангийн 290,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын комиссд хүлээлгэн өгөв.

Тус ажлын хүрээнд нийт 1250 айл өрхийн цахилгааны тоолуурыг бүрэн сольж дууссан ба 50 ширхэг 3 болон 6-тай тоолуурын нэгдсэн шитэнд шинэчлэл хийж айл өрхийн автоматыг бүрэн шинэчлэн сольлоо.

Мөн “Баянхонгор Эрчим хүч” ЦТ ХХК нь өөрийн хөрөнгөөр 9-р багийн айл өрхийн хэрэглэгчдийг 2 тарифт ухаалаг тоолуураар солих ажлыг хийж гүйцэтгэв. Ингэснээр айл өрхүүд 21 цагаас 06 цаг хүртэл хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.

 

2018-10-30 21:46:05