• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 10-Р САРЫН 26-28-НИЙ ХООРОНД БОЛНО
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгорт үйлдвэрлэв үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр хуучнаар Дөвөнтийн зааланд боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар нарын албаны төлөөлөл ард иргэд оролцлоо.

Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, ХХҮГ, Политехникийн коллеж, Баянхонгор сумаас хамтран зохион байгуулж байна. 2 өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч нар оёдол хатгамал, сийлбэр урлал, сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, эсгий эдлэл, тариалсан хүнсний бүх төрлийн ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэж оролцож байна.

Тус үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдснаараа зах зээлийн үнээс харьцангүй хямд үнээр орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ гар дээрээм хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах таатай бололцоог олгож байгаа юм.

 

2018-10-30 22:03:29