• 12 сарын 25, Лхагва гараг
ИХ БОГДЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД ФУРГОН АВТО МАШИН ОЛГОЛОО
389 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 20 хүний бүрэлдэхүүнтэй, 12 байгаль хамгаалагчтай.

Нийтдээ 1,200,000 га талбайг хариуцан үйл ажиллагаа явуулдаг ба хамгаалалтын болон бусад үйл ажиллагаа явуулахад машин техникийн дутмаг хүрэлцээгүй байдал ихээхэн хүндрэл учруулдаг байжээ.

Иймээс тус хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 10 жилийн ойг нь тохиолдуулан удирдлагын газраас нь туулах чадвар сайтай фургон автомашиныг ийнхүү олгож байгаа юм байна.

ойн хүрээндээ тус хамгаалалтын захиргаанаас олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

2018-10-30 22:06:43