• 12 сарын 25, Лхагва гараг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ БАГЛАА БООДЛЫН ЭРҮҮЛ АХУЙ, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёлын санаачлагаар “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудлын нэг мөн” сэдэвт малчид, сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөн Баянхонгор аймгийн ЗДТГазрын хурлын зааланд болж байна.

Хэлэлцүүлгийг аймгийн ИТХурлын Дарга Ц.Отгонбаяр нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт “Заша Өвс Төв” НҮТББ-ын тэргүүн Р.Нямдорж, Малчин ТВ-ийн сэтгүүлч МУГЗ н.Шагдарсүрэн, аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж..Баттөр болон Баянхонгор сумын ИТХурлын дарга Б.Соронзонбаатар, Засаг даргын орлогч Б.Наранбаяр, , сумын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, багийн засаг дарга болон малчид хөдөлмөрчид оролцож байна. Мөн тус үйл ажиллагаанд Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт, Бөмбөгөр зэрэг сумдаас малчид зорьж иржээ.

Хэлэлцүүлгийн үеэр хуванцар сав хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь сэдвээр ЭМГ-ын мэргэжилтэн А.Өлзиймөнх, Хүнсний бүтээгдэхүүн сав баглаа боодлын эрүүл ахуй, Чанар аюулгүй байдал, өнөөгийн тулгамдсан асуудал сэдвээр “Заша өвс төв” НҮТББ-ын тэргүүн Р.Нямдорж нар мэдээлэл хийлээ.

Одоо үндэсний аюулгүй байдалд зориулалтын бус хуванцар савны талаарх малчид иргэдээс хүргүүлэх ил захидлын саналыг аман болон бичгэн хэлбэрээр хүлээж авч байна. Хүнсний бус зориулалтын хуванцар савгүй аймаг болох төслийг иргэдээс гарсан тодорхой саналуудыг тусган хэлэлцүүлэгт оролцогчид баталсанаар тус үйл ажиллагаа өндөрлөх юм.

 

2018-10-30 22:13:07