• 05 сарын 20, Даваа гараг
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
69 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн Орон нутгийн Цогц хөгжил – Түншлэл төслийн хүрээнд “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” зөвлөх үйлчилгээ, сургалт Баянхонгор аймагт явагдаж байна.

Сургалтад төрийн байгууллагуудын удирдлага менежер, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнүүд хамрагдаж байгаа ба “Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/ -иар хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл сургалт мэдээллийг одоо хийж байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвээр "Чандмань Баянхонгор" ХК, Хот тохижилт зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан алба хаагчдад С.Болорчимэг зөвлөгөө, мэдээлэл хийх юм.

Уг сургалтад 100 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байна.

 

2018-10-30 22:15:42