• 12 сарын 25, Лхагва гараг
АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН, ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАГВАРЫН, УХААЛАГ ШИЙДЭЛ БҮХИЙ РЕНТГЕН АППАРАТАНД БАЯНХОНГОРЧУУД ХАРУУЛНА
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн санхүүжилтээр 200 сая төгрөгийн өртөг бүхий АНУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загварын иж бүрэн зөөврийн рентген аппараттай болоод байна.

Тус рентген аппаратыг хаашаа ч зөөвөрлөж болох ба доороо явагч дугуйтай, компьютер, дэлгэц, үйлдэл зэрэг нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг шийдлээр хийгджээ. Тархи толгой, үе мөч, бүх төрлийн ясны хугарал зэргийг нарийвчлан харах тус аппаратыг НЭ-ийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоондоо ашиглан олон олон иргэдийн өвдөлт зовиурыг тодорхойлж оношилж байна.

СD болон зураг хэвлэгчтэй. Энэ нь пилонк шаардлагагүйгээр А4-ийн хэмжээтэй цаасан дээр өвчтөний нарийвчилсан зургийг ч хэвлэх боломжтой гэсэн үг.

Орчин үеийн ухаалаг шийдэл бүхий рентген аппаратаар харуулах боломжийг нутгийн ахан дүүстээ олгосон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц танд талархал илэрхийлье.

 

2018-10-30 22:32:45