• 12 сарын 25, Лхагва гараг
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНТЭЙ ХЭҮЗ-ИЙН ГИШҮҮН, МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭРДЭНЭБАТ ТАНИЛЦЛАА
181 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн, МҮЭ-ийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Өвөрхангай, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст энэ оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд ажиллалаа.

Энэ үеэр аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг орон нутагт нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд тулгамдсан асуудлын талаар холбогдох хүмүүстэй санал солилцлоо.

Уулзалтын үеэр орон нутгийн төлөөлөл төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ажилгүйдэл буурч байгаа таатай дүн гарч байгаа боловч төсөл хөтөлбөрүүдийн хэлбэр, үйл ажиллагаа тогтворгүй, хурдан өөрчлөгддөг, мөн төслийн хүрээнд ажлын байрыг шинээр бий болгож байгаа Жижиг дунд үйлдвэрүүдэд олгогддог хөнгөлөлттэй зээл тусламжийн хэмжээ нь бага байгаагаас хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна гэв. Мөн жижиг, дунд үйлдвэрүүдэд олгогддог хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байгаагаас уг зээлийн гол зорилтод бүлгүүд болох эдийн засгийн сул чадавхтай Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас тавигддаг шалгуурыг хангахгүй байгааг онцолж байв.

МҮЭ-ийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн бодит амьдралд хэрэгжихүйц, үр дүнтэй байлгахын тулд орон нутаг, анхан шатанд ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилтнуудын санал, санаачлага чухал байгааг онцлоод цаашид хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдэд тэдний саналыг дэмжиж ажиллахаа онцоллоо.

 

2018-10-30 22:35:40