• 12 сарын 25, Лхагва гараг
УЛААНБААТАР, ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЦЭРГИЙН АЛБАН ХААСАН ЗАЛУУЧУУД ХАЛАГДАЖ ИРЛЭЭ
244 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгаас 2017 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Улаанбаатар хот болон өвөрхангай аймгийн цэргийн анги нэгтгэлүүдэд албаа нэр төртэй хаасан хугацаат цэргийн алба хаагчид халагдаж 10-р сарын 15ны өдөр төрөлх нутагтаа ирлээ.

Тэднийг хайрт аав ээж, гэр бүлийнхнийх нь хамтаар аймгийн удирдлагууд угтан авч баяр хүргэлээ. Энэ хүндэтгэл угталтын үйл ажиллагааг 2 жилийн турш цэргийн штабаас зохион байгуулж байгаа бөгөөд эр цэргүүдээ алдаршуулах, тэднийхээ зөв ирээдүйг дэмжих үүднээс холбогдох байгууллагуудаас нь хамтран оролцдог юм.

Засаг дарга Г.Батжаргал албаа нэр төртэй хаасан хонгор нутгийн цэргүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлээд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөөх үйлсэд гар сэтгэл нэгдэн ажиллахыг хүслээ.

Хэдийгээр цэргийн алба хаасан ч гэсэн эдгээр залуучууд маань эх орныхоо амар тайван, аюулгүй дархан байдал, энх цагийн бүтээн байгуулалтад оролцоход бэлхэн байх бэлтгэл үүрэгтнүүд байх юм. Тиймээс цэргийн албанд хат суусан залуучуудынхаа ирээдүйг харж дэмжсэн угталыг баянхонгор аймаг 2016 оноос хойш явуулж байгаа юм. Энэ үеэр аймгийн НДХ, ХХҮГ, БСУГ, Политехникийн коллежийн дэргэдэх ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвөөс тодорхой мэдээлэл танилцуулгыг хийж зарим залуусыг ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг юм.

Ийнхүү хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан хонгор нутгийн залууст аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхбаатар, бэлтгэл хурандаа Д.Жаргалсайхан нар холбогдох бичиг баримтыг нь дурсамжийн хамт хүндэтгэлтэйгээ гардууллаа.

 

2018-10-30 22:42:42