• 12 сарын 25, Лхагва гараг
ХУЛГАЙЛАХ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
259 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МУ-ын хэмжээнд Прокурорын Ерөнхий газраас хулгайлах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хулгайлах зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, шалгах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын аяныг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Прокурорын газраас хулгайлах зөрчил, хулгайн гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор “Хулгайлах зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр, аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Уранцэцэг нар нээж үг хэлэв.

Хулгайлах зөрчил, хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт буурахгүй хандлагатай байсаар байна. Иймээс олон нийтийг сонор сэрэмжтэй байлгах, зөрчил гаргасан этгээдийг олж тогтооход зөвлөгөөнд оролцсон бүх нийтийн оролцоо чухлыг аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр анхааруулж байлаа. Зөвлөгөөнд оролцогчид хулгайлах зөрчлийг бууруулах талаар нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэх үүргийг бас хүлээж байгаа юм.

Энэ онд Баянхонгор аймгийн Прокурорын газарт 500 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 49 нь хулгайлах зөрчил байсан байна. Үүнээс 24 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж 24 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Эдгээр хэргийн ихэнх нь Баянхонгор сум, багуудын нутаг дэвстгэрт үйлдэгддэг байна. Иймээс зөвлөгөөнд цагдаагийн газар, холбогдох хууль хяналтынхныг оролцуулахаас гадна хулгайн зөрчил хамгийн ихээр гардаг багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарыг оролцуулсанаараа онцлогтой байв.

2017 оны 07 сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хулгайг “Хулгайлах зөрчил”, “Хулгайн гэмт хэрэг” гэж ангилан шийтгэлийг тодорхой болгож өгчээ. Тодруулбал шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 301,000 төгрөгөөс дээш үнэ бүхий зуйл хулгайлсан тохиолдолд энэ нь хулгайн гэмт хэрэгт тооцогдож гэмт хэргийн шугамаар шалгаж шийдвэрлэгдэж байна. Харин 301,000 төгрөгт хүрэхгүй эд зүйл хулгайлсан тохиолдолд зөрчлийн хэрэг болгон шалгагддаг болжээ. Энэ зөрчил нь гэмт хэргийн өмнөх үе шат. Өмнөх хуулиар хулгайн зөрчилд эрх бүхий албан тушуултнаас шийтгэл тооцоод өнгөрдөг байсан бол энэ хуулиар шүүхээр тодорхой хэмжээний шийтгэл ноогдуулдаг болсон байна.

Зөвлөгөөний хүрээнд Хулгайлах зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлын өнөөгийн нөхцөл байдлынталаар аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Билэгсайхан мэдээлэл хийсэн бол Баянхонгор сумын ГХУСЗ-өөс хийж хэрэгжүүлж байгаа ажил түүний үр дүнгийн талаараа Баянхонгор сумын ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Б.Соронзонбаатар тайлагналаа.

 

Тус зөвлөгөөний төгсгөлд оролцогчдын оновчтой санал санаачлагыг тусгасан зөвлөж гаргасан ба түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр оролцогч бүр анхаарч ажиллахаар тогтлоо.

 

2018-11-05 22:48:46