• 05 сарын 20, Даваа гараг
НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР
166 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймаг 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн ЭТИС хөтөлбөр, Тайландын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол улсын Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөлтэй хамтран дараах төслийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Баянхонгор аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал /НИТАЖ/-ыг хөгжүүлэх замаар орон нутгийн иргэд аялал жуулчлалаас орлого олох боломжийг нэмэгдүүлэх

Хамрах хүрээ: Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч орон нутгийн байнгын бүртгэлтэй этгээд

Төслөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 10 сая хүртэлх төгрөг

Төсөл ирүүлэгч этгээдэд тавигдах шаардлага:

  • Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч орон нутгийн байнгын бүртгэлтэй этгээд байх
  • Санал болгож буй төслийнхөө зардлын 20 – 50 хувийг санхүүжүүлэх чадвартай байх
  • Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг өөрийн хөрөнгө, материаллаг бааз /Үндсэн болон эргэлтийн хөрөнгө/-тай байх
  • Төслийн санал болон төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай байх

Төсөлд тавигдах шаардлага:

  • Төслийн үр дүн бодит, хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх арга зүй тодорхой байх
  • Баянхонгор аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн байх
  • Орон нутгийн иргэд аялал жуулчлалаас орлого олох боломжийг дэмжсэн байх
  • Урт хугацаанд тогтвортой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн, цаашид бие даан тогтвортой хэрэгжих боломжтой байх

Төслийн агуулга:

  • Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга /Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч орон нутгийн этгээдийн гэрчилгээ эсвэл түүнийг нотлох баримт/
  • Төслийн танилцуулга /тулгамдаж буй асуудал, зорилго, үндэслэл/
  • Шийдвэрлэх арга зам, хүрэх үр дүн
  • Төсөл хэрэгжүүлэх календарчилсан төлөвлөгөө
  • Төслийн санхүүгийн төлөвлөгөө, нарийвчилсан задаргаа

Төсөл хэрэгжих хугацаа: 2019 он

Төслийн санал хүлээн авах хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13:00 цаг хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газрын 104 тоот болон bayankhongor.tourism@gmail.com хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: 7044 – 4436

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба

 

2018-11-19 02:38:19