• 12 сарын 25, Лхагва гараг
Шүүгч нар Авлигын эсрэг хуулийн мэдлэгээ дээшлүүллээ
233 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шүүгч нар Авлигын эсрэг хуулийн талаарх мэдлэг мэдээллээ бататгалаа.

Тодруулбал, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Сум дундын эрүү, иргэн, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болон шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд Авлигын эсрэг хуулийн сургалтад хамрагдсан байна.

"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар тус сургалтыг орон даяар хийж байгаа ажээ.

Сургалтын хүрээнд авлигын шалтгаан, хор хөнөөл, Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал, Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал, Тэгш байдал ба ялгаварлан гадуурхах хандлагаас сэргийлэх нь, Авлигын гэмт хэрэг–шинэ зохицуулалт, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, бодлого, тохиолдол дээр ажиллуулж, харилцан мэтгэлцэх зарчмаар сургалтыг явуулжээ. Сургалтыг Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ч.Баярцэнгэл удирдан явуулсан байна.
Тус сургалт нь шүүгч, тамгын газрын ажилтнуудын авлигын эсрэг мэдлэгийг гүнзгийрүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ.

 

2018-11-21 20:51:08