• 12 сарын 25, Лхагва гараг
ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ 1.1 ДАХИН ӨСЧЭЭ
191 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ оны эхний 10 сард аймгийн хэмжээнд нийт 495 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн дүн бөгөөд хэргийн илрүүлэлт 50 шахам хувьтай байна.

Хэргийн гаралт 12 суманд буурч, 8 суманд өссөн бол гэмт хэрэгт 309 хүн холбогдон шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурсан дүн аж. Гэмт хэргийн улмаас 451 иргэн хохирч 11 хүн нас барж, 148 хүн гэмтжээ. Харин  717.4 сая төгрөгийн хохирол учирснаас 202.3 сая төгрөгийг төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 31.2 хувьтай байна. Хүн амь нэг нэгжээр буюу 33 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 16 нэгжээр буюу 67 хувь, малын хулгай таван нэгжээр буюу 14 хувиар тус тус буурсан байна. Харин иргэдийн өмчийн хулгай 52 хувь, тээврийн хэрэгслийн хулгай 87 хувь, залилан 1.1 дахин, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг есөн хувиар тус тус өссөн байна.

Энэ хугацаанд 17580 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8340 нэгжээр буюу 52.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ердийн журмаар 15930 зөрчлийг 367602.6 мянган төгрөгөөр торгосон, 1035 зөрчлийг хялбаршуулан шалгах журмаар шийдвэрлэж 268230.0 мянган төгрөгөөр торгосон, нийт 24270 зөрчлийг 635832.6 төгрөгөөр торгосон байна. Үүнээс 457 зөрчлийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74 нэгжээр буюу 19.3 хувиар өссөн, 278 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 83 нэгжээр 23.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

2018-11-21 21:07:17