• 12 сарын 25, Лхагва гараг
Малжуулах хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа
119 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлын хэсэг 2018 оны энэ сарын 17-20-ны өдрүүдэд Баянговь, Баянлиг, Богд, Жинст сумдад ажиллалаа.

Хяналт шалгалтын үеэр хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж гэрээний хэрэгжилтийг дүгнэжээ.  Мөн нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлж буй хүнсний эрхийн бичгийн талон олгодог хүнсний дэлгүүрүүдэд хяналт хийсэн байна. Мөн өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээг хийж арга зүйн зөвлөгөөг өгч, санал хүсэлтийг сонссон байна. 

2017, 2018 оны Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд  хамрагдсан малчдын аж байдалтай танилцжээ. Малчдын өрхийн орлого сайжирч,  мал маллах сонирхолыг дээшилж, урамтаы байгаагаа малчид хэлсэн байна. Малжуулах хөтөлбөрийн 2014, 2015, 2016 оны эргэн төлөлт болох 300 гаруй сая төгрөгийн дийлэнх хувийг төлж барагдуулсан ба нэг сая төгрөгийн эргэн төлөлт дутуу хийгдсэн хоёр өрхөд ХХҮГ-ын даргын мэдэгдэх хуудсыг хүргэжээ. 

 

Б.МӨНХЗУЛ

2018-11-21 21:11:04