• 12 сарын 25, Лхагва гараг
ГУРВАН ҮЕИЙН АЛТАН ХЭЛХЭЭ УУЛЗАЛТ БУЮУ 16 НАСТНУУДЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тусгаар тогтнолын өдөр буюу улс тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Аймгийн ГБХЗХГ, Ахмадын холбоо, МЗХ-оос гурван үеийн алтан хэлхээ уулзалт буюу 16 настнуудын иргэний андгай өргөх ёслолыг ес дэх жилдээ зохион байгууллаа.

тус уулзалт, андгай өргөх ёслолд Засаг дарга Г.Батжаргал оролцож энэ сайхан хонгор нутгийнхаа тусгаар байдал хөгжил дэвшил хувь нэмрээ ямагт оруулж ирсэн үе үеийн ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлээд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд залуустаа эх орондоо ихийг хийж бүтээсэн иргэн байхыг хүсэн ерөөлөө.

Тусгаар тогтнолын үнэ цэнийг юу юунаас ч илүү эрхэмлэж явах учиртайг уулзалтын үеэр ахмадууд залуус дүү нартаа захиж байлаа.

Тэд хүмүүн төрөлхтөн, задгай цагаан бүжгээр уулзалтын үйл ажиллагааг чимж баяр дээр баяр нэмсэн юм.

 

2018-11-26 03:06:28