• 12 сарын 25, Лхагва гараг
2019 ОНД 7 ШИНЭ СУРГУУЛЬ ШИНЭЭР БАРИГДАНА
207 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Баянхонгор аймгийн Боловсролын салбарт, тэнд суралцагчид болон ажиллагсадын орчин нөхцөлд томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гарах юм.

Учир нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумд – 960 суудалтай суудалтай сургууль /Номун далай/, Баян-Овоо, Өлзийт, Жинст, Баянцагаан, Баянбулаг сумдын сургуулийг шинээр барихаар төлөвлөж зардлыг улсын төсөвт суулгаж өгчээ.

Мөн аймгийн төвд шинэ суурьшилийн бүсэд 650 хүүхдийн 6 дугаар сургуулийн барилга баригдана. Бүгдийг онд нь багтаах зорилго тавьж байна.

Мөн гүйцэтгэлийн олон жилийн түүхт 5-р сургуулийн барилгын ажил үргэлжлэн явагдана.

Энэ бол аймгийн удирдлагууд болон Их хурлын гишүүдийн зүгээс орон нутгийнхаа Боловсролын салбарын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачих улмаар чадавхижуулах, чанаржуулах зорилготойгоор хийж буй бодлогын шинж чанартай томоохон ажил юм.

 

2018-12-04 20:56:13