• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ШАГАЙН ХАРВААН ХОЛБОО 2018 ОНЫ УЛСЫН ШИЛДЭГ ХОЛБООГООР ТОДОРЛОО
219 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бэгзсүрэнгийн Энхтүвшин тэргүүнтэй Баянхонгор аймгийн шагайн харваан салбар холбоо нь 2018 оны үйл ажиллагаагаараа улсад өнгөлж Монгол улсын ШИЛДЭГ ХОЛБООГООР шалгарчээ.

Дэлхийн Соёлын биет бус өвийн томоохон төлөөлөл болох шагайн харвааг нутаг орондоо хөгжүүлэх, харваачдынхаа чадвар чансааг ахиулах  , улс бүсдээ үнэлэгдсэн олон мэргэн харваачдыг зөвхөн Хонгор нутгаасаа төрүүлэхийг чин сэтгэлээсээ зорьсон Б.Энхтүвшин танд юуны өмнө талархал дэвшүүлье.

Таны болон танай шагайн харваан холбоо хоёр жилийн зүтгэл бүтээлээ ийнхүү түмнийхөө өмнө баяр талархалтайгаар хүлээж авч буйд баяр хүргэе. Тус холбооны тамирчид энэ хоёр жилийн хугацаанд УАШТ-ний цуваа харвааны төрөлд тэргүүн, дэд, тусгай байруудад орсон  бол Улсын баяр наадмын багийн харвааны төрөлд Чундо багийн харваачид Гуравдугаар байр эзлэн МОНГОЛ УЛСЫН МЭРГЭЧҮҮД шинээр төрж, цол зэргээ ахиулжээ. Мөн 2018 онд Ламын гэгээний их тойром буюу 1000 харваачийн чуулганг Хонгор сайхан нутагтаа амжилттай зохион байгуулж Монгол улсад анх удаа буюу эх орны өнцөг булан бүрээс 96 багийн харваачид түүн дотроо улсын зэрэг цолтой олон сайхан харваачдийг нэгэн дор буюу ХОНГОР сайхан нутагтаа чуулуулж чадсан амжилтыг үзүүлсэн юм.

Тус холбооны тэргүүн Б.Энхтүвшингийн хувьд тойрогтоо хамгийн их ажилладаг, тойргийн ард иргэдээр зогсохгүй олон салбарын үйл ажиллагааг зохих хөрөнгө оруулалтаар дэмждэг  аймгийн ИТХ-ын  төлөөлөгч юм.   Одоо ч тэрээр тойрогтоо буюу Бууцагаан сумандаа ажиллаж Хонгор нутгийнхаа шагай харваачдын уухайн түрлэг  “Буянтын тойром” шагайн харваа болон бусад албан ёсны арга хэмжээнүүдийг зохион явуулж байна.

 

2018-12-13 01:19:38