• 12 сарын 25, Лхагва гараг
МУИС-ын МИНИ ПАРЛАМЕНТ КЛУБЫН ОЮУТНУУД БАЯНХОНГОРЫН XV ЦЭЦЭРЛЭГТ НОМ ХАНДИВЛАВ
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МУИС-ын Нийтийн удирдлагын сургуулийн эрдэмтэн багш нарын сэдэл, тус сургуулийн оюутнуудын Мини парламент клубын гишүүдийн санаачилгаар Баянхонгор аймгийн 15 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд зориулан цуглуулсан ном эзэддээ очлоо. МУИС-ын Мини парлаиентийн оюутнууд ѳнгѳрѳгч есдүгээр сарын 29-нѳѳс 11 дүгээр сарын 15-ны хооронд уг ном хандивлах аяныг ѳрнүүлж нийт 150 гаруй хүүхдийн номыг цуглуулжээ. Эдгээр номыг МУИС-ын Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхмийн багш нар, Мини парламент клубын оюутнууд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Ѳнѳржаргал тэргүүтэй хамт олонд гардуулав.

Мѳн энэ үеэр МУИС-ын Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхмийн багш, ph.dh Н.Бурмаа ѳѳрийн бичсэн Тѳрийн албан хаагчийн ширээний номын дээжийг, тус тэнхмийн багш н.Ариунбилэг хувиасаа даруулт хѳгжмийг тус тус ѳгч Баянхонгор аймгийн тѳрийн албан хаагч, хүүхэд багачуудад сайн сайхныг хүслээ.

Оюутан залуусын сэтгэл шингэсэн эдгээр ном очиж буй 15 дугаар цэцэрлэгийн барилга хуучин ЗДТГ-ын ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байгаад ашиглалтгүй болоод байсан юм. Тиймээс 2017 онд засварлаж 85 хүүхдийн цэцэрлэг болгожээ.

Цэцэрлэгт шаардлагатай хэрэглэгдэхүүн, хүүхэд хѳгжүүлэх тоглоом наадгайг аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олны хандиваар бүрдүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад МУИС-ын багш, оюутнууд ийнхүү ѳѳрсдийн хувь нэмрийг орууллаа.

 

2018-12-13 01:28:23