• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ҮНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО 2 ДАХЬ ЖИЛДЭЭ УЛСЫН ШИЛДЭГ ХОЛБОО БОЛЛОО
156 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын Үндэсний сурын холбооноос 2018 оны шилдэгүүдээ шалгарууллаа.

Баянхонгор аймгийн ИТХ-н дарга, Сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаяр даргатай Үндэсний сурын холбоо 2 дахь жилдээ "Шилдэг холбоо"-оор, Баянхонгор аймгийн ЗДТГазар, "Шилдэг дэмчигч байгууллага", Аймгийн Үндэсний сурын "Цэц мэргэн" клубын багш дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ "Оны шилдэг өсвөрийн дасгалжуулагч"-р тус тус шалгарчээ.

Аймгийн Сурын холбоо нь 2018 онд Үндэсний спортын 6-р их наадмын багийн харваанд Мөнгөн медаль, МУ-н спортын мастер, аймгийн мэргэн Б.Амартүвшин цуваа харваанд 2 дугаар байр, Өсвөрийн харваач хүүхдүүд Улсын болон Бүсийн тэмцээнээс нийт 20 медаль авсан амжилтыг тус тус үзүүлээд байгаа юм.

Мөн тус холбооноос Заг-Байдрагийн ХҮРЭН БЭЛЧИР-2018 "МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ ИХ НААДАМ"-ыг амжилттай зохион байгуулж Үндэсний сурын талбайдаа 135 сая төгрөгийнөргөтгөл бүтээн байгуулалтын шинж чанартай томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.

Нийт харваачиддаа уухай нь цээл, оноо нь мэргэн байж ирэх ондоо илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе

 

2018-12-18 18:54:49