• 12 сарын 25, Лхагва гараг
Удирдлагын академийн Магистрын зэрэг олгох сургалтад элсэлт авна
333 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Элсүүлэх мэргэжлийн чиглэл: 

  • Төрийн захиргааны менежмент
  • Төрийн удирдлага

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-с доошгүй
  • Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.

Суралцах хэлбэр: Өдөр, Улирал, Гараг (ажлын аль нэг гарагт хичээллэнэ)

Суралцах нийт хугацаа: 1.5 жил

Хичээлийн жилийн сургалтын төлбөр: 3.828.000 төгрөг

Бүрдүүлэх материал:

  1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /маягт татаж авах/
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  3. Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх)
  4. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол диплом, хуулбарын хамт
  5. Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмж татаж авах/
  6. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  7. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (Худалдаа хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг авчрах)

Бүртгэлийн хугацаа:

2019 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 07-ны ажлын өдрүүдэд 09.00-12.3014.00-17.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 205 тоот өрөөнд бүртгэнэ. 

Элсэлтийн шалгаруулалт:

  • Англи хэлний шалгалтын дүн
  • Ярилцлагын дүн /суралцах зорилго, суралцах мэргэжлийн мэдлэг, ажлын туршлага, судалгааны санал/

2019 оны 06 дугаар сарын 08-ны БЯМБА гарагт 10.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байранд зохион байгуулагдана.

Хаяг:

Улаанбаатар – 17012, ХУД, Удирдлагын академийн гудамж

Удирдлагын академийн хичээлийн төв байр

Удирдахуйн ухааны сургууль 204, 205 тоот өрөө

Харилцах утас: 70132272, 70132152

Цахим хуудас: www.naog.gov.mn

2019-05-27 00:38:19