• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОР: АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ 7-Р САРЫН 09, 10-НД БОЛНО
200 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
Улсын их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Энэ жилийн улсын баяр наадамтай Эрдэнэмандал ахлах сургуулийн түүхт 50 жилийн ой давхацаж байгаа юм. Тус ойг энэхүү баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар аймгийн удирдлагууд шийдвэрлээд байгаа юм.
 
Ардын хувьсгалын 98 жилийн ойг цол олгох журмын /аймгийн /дагуу Баянхонгор аймаг энэ сарын 09, 10-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэн өнгөрөөхөөр тогтлоо.

Үндэсний их баяр наадмаа иргэн бүрийн оролцоон дээр тулгуурлан “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ”, “”ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ”” уриатайгаар тэмдэглэхээр боллоо.
 
Баяр наадмын нээлт 07-р сарын 09-ний өдрийн 10:00 цагт цэнгэлдэх хүрээлэнд эхэлж хүчит 128 бөх барилдаж, эрхий мэргэн харваачид нь оноо мэргэнээ сорих аж. Мөн өдрийн 07:00 цагаас Азарганы уралдаанаар хурдан морьдын уралдаан эхлэх бол хурдан Соёолон, Хязаалангийн уралдаан үргэлжлэн дуурсахын хөндийд болно.
 
Наадмын хоёрдахь өдөр Дуурсахын хөндийд Их нас, Шүдлэн, Дааган насны морьд уяа сойлгоо ижилсүүлэн уралдах бол цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн дөрвөн бөх эр бяр, хүч мэхээ сорино.
 
Мөн энэ өдрийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн далбааны өдөр болгосон байдаг тул нийт төрийн албан хаагчид үндэсний хувцастайгаа жагсахаар боллоо. Үдийн 15:00 цагаас наадамчин олныхоо хүндэтгэл уухайн түрлэг дунд ардын хувьсгалын 98 жилийн шилдэг түрүүнүүдэд аймгийн удирдлагууд шагнал гардуулсанаар баяр наадмын үйл ажиллагаа хаах болно.
 
 

2019-07-03 05:21:33