• 12 сарын 25, Лхагва гараг
2 ӨРӨӨ БАЙРНЫ ЭЗНЭЭР БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭН Б.УЛААНБАНДИ ТОДОРЧЭЭ
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

380 өрхийг өргөө цагаан гэртэй болгох Ламын гэгээний 380 жилийн ойн СУГАЛААНЫ ТОХИРОЛ энэ сарын 26-ны 19 цагаас  Малчин телевизээр эх орны өнцөг булан бүрт шууд хүрлээ.

Энэхүү шууд дамжуулалтаар Ламын гэгээний 380 жилийн ойг тохиолдуулан гаргасан хонжворт сугалааны эхний 10 сүпер азтанг тодруулав. Шууд тохирлоор СҮПЕР ХОНЖВОР БОЛОХ 2 ӨРӨӨ БАЙРНЫ АЗТАНААР 0046271 дугаартай сугалааны эзэн тодорчээ. Сугалаа явагдаж дууссаны дараа хонжворын эзэн утсаар холбогджээ. 

Бид энэхүү азтай хүн хэн болох талаар тодрууллаа.  Баянхонгор сумын тавдугаар багийн иргэн Улаанбанди энэхүү 2 өрөө байрны эзнээр тодорчээ. Тэрбээр Хүрээмарал суманд ажиллаж байх үедээ энэхүү азын сугалааг худалдаж авчээ. Түүний гэргий Л.Энхтайван аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 13 дахь жилдээ сувилагчаар ажиллаж байгаа аж. Эднийх ам бүл 4. Хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Гэрийн хороололд амьдарч буй залуухан гэр бүлд ийнхүү Ламын гэгээний 380 жилийн ойн сугалаа таарчээ. 

 

Лотто хэлбэрээр явуулсан уг сугалаанд:

СУУРЬ ХОНИНИЙ АЗТАНААР 0087213, 0017481, 0062002 дугаартай сугалааны эзэд тодорлоо.

АЗАРГА АДУУНЫ АЗТАНААР 0069571, 0055078, 0057280 дугаартай сугалааны эзэд тодорлоо.

ПРИУС-30 МАРКЫН АВТО МАШИНЫ АЗТАНААР 0031763, 0002238, 0024819 дугаартай сугалааны эзэд тодорлоо.

 

Эдгээр сүпер хожворын эзэд болох аз нь алгандаа багтаж ядсан 10 хүний шагналыг 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бөхийн барилдааны үеэр гардуулна.

Харин үлдсэн хонжворын тохирлыг 07 дугаар сарын 26-ны өдөр тодруулж даншиг наадмын дараа сугалааны хонжворыг гардуулна.

2019-08-14 07:47:43