• 12 сарын 26, Пүрэв гараг
БАЯНХОНГОР: АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсад Архивын үзлэг 1960-аад оноос эхэлсэн түүхтэй бол 1990-ээд оноос хуульчилж улмаар Төрийн албаны зөвлөл, Архивын Ерөнхий газрууд 2009 оноос хамтран  улсын үзлэгийг явуулдаг болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг улсын хэмжээнд 2019 оны 9, 10 дугаар сард зохион байгуулхаар болсон. Энэ хүрээнд улсын хэмжээнд ажлын дөрвөн хэсэг гарч хувиарлагдан ажиллаж байгаа юм байна.

Баянхонгор аймагт  ажиллаж буй ажлын хэсэгт ахлагчаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн албаны зөвлөлийн Ахлах референт Т.Сосорбарам,  Архивын ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Ч.Лхагвадорж, Архивын ерөнхий газрын Цахим сангийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул, нар томилогдон ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн өнгөрөгч өдөр Бууцагаан суманд ажилласан бол өнөөдөр өглөөний 10:00 цагт Баянхонгор аймгийн Төрийн байгууллагын удирдлага менежерүүдтэй уулзалт хийж үзлэг шалгалт явуулах талаараа тодорхой мэдээлэл өгсөн бол аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, ГХБХБГ-т төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтөд үзлэг шалгалтыг хийж байна.

Ажлын хэсгийнхэн 09-р сарын 05-08-ны хооронд дөрвөн өдрийн турш манай  аймагт ажиллахдаа хоёроос дээш байгууллага, хоёр сумдын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтөд үзлэг шалгалт хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

2019-09-06 03:47:05