• 12 сарын 26, Пүрэв гараг
ЭНЭ ОНД ШИНЭ СУУРЬШЛИЙН БҮСЭД 520 АЙЛД ГАЗАР ОЛГОНО
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын төвлөрлийг бууруулах, утааг багасгах зорилгоор Шинэ суурьшлийн бүсийг байгуулж байгаа билээ. Өнгөрөгч өдөр шинэ суурьшлийн бүсэд газар олгох ажлын хэсэг хуралдаж тухайн бүсийн дэд бүтэц,  шугам сүлжээ, газар олголтын ажлуудыг шуурхайлж явуулахаар боллоо.

Тус ажлыг хариуцан зохион байгуулж буй Баянхонгор сумын ЗДТГ, ГХБХБХ, Баянхонгор эрчим хүч ЦТХХК, Чандмань Баянхонгор компаниудын холбогдох инженерүүдэд тус тусын хариуцаж буй ажлаа шуурхайлж  10-р сарын 15-ны дотор зохион байгуулж дууссан байх үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал өгсөн юм.

Шуурхайлах ажлын хүрээнд  Баянхонгор эрчим хүч ЦТХХК цахилгаан эрчим хүчний шугамын ажлыг хийж дуусгах,  ГХБХБГ-аас тус тус олгох газруудад улаан шугам тавих, тэмдэглэгээ хийх, авто зам хусах, Чандмань Баянхонгор ХХК тухайн бүсэд гүний худаг гаргах, Баянхонгор сумын ЗДТГ хуучин хүлээж авсан 1000 орчим өргөдлийг хүчингүй болгож шинээр өргөдөл хүлээн авах, улмаар 520 айлд газар олгох асуудлыг  10-р сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр боллоо.

Ерөнхий зураг төсөв, зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд энэ онд 520 айлд  газар олгох шийдвэрийг энэ хурлаар гаргасан юм. Ингэхдээ Баянхонгор сумын харьяалалтай, энд  бүртгэлтэй иргэдэд эхний ээлжинд газар олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

2019-09-12 03:04:34