• 12 сарын 26, Пүрэв гараг
Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулах семинар Баянхонгор аймагт боллоо.
201 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ нь цахим монгол хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран "Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулах семинар-2019” семинарыг 2019 оны 09 дүгээр сарын 26-н өдөр  “Нутгийн удирдлагын ордон”-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Семинарыг нээж Баянхонгор  аймгийн Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Д.Энхжаргал үг хэлж, семинарт  Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr.Kazunori Sadachi  “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr.Shigeru Tsuchiya “Top Gun Program” хөтөлбөрийн танилцуулга, МТҮП-ийн Сургалт хөгжүүлэлт, судалгааны албаны дарга П.Наранцэцэг, “Цахим боловсролын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” МУИС-ХШУИС-ийн багш Б.Батням “МТИШ-нд хэрхэн яаж бэлтгэх талаар зөвлөмж”  сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээ мэдээлэл өглөө. 

Тус семинарт аймгийн төвийн 78 төрийн болон төрийн өмчит байгууллага, сумдын төрийн албан хаагчид цахим хэлбэрээр оролцон нийт 200 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдсав.

Мөн семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдоос азтан шалгаруулж 2019 оны намрын шалгалтад үнэ төлбөргүй оролцох эрхийн бичиг гардан авлаа.

Хамтарч ажилласан МТҮП болон идэвхтэй оролцсон байгууллагууддаа талархал дэвшүүлье.

2019-09-27 00:43:35