• 05 сарын 19, Ням гараг
ХӨХ ТОЛГОЙН ЗАМЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
58 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ГХБХБГ-ын дарга А.Цэцэнбилэг нарын холбогдох хүмүүс хөх толгойн дундуур хийгдэж буй замын ажлын явц байдалтай танилцлаа.

Олон ч жил яригдаж олон ч жил хүлээгдсэн хөх толгойн замын асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд ажил болж хэрэгжиж байгаа билээ.

3,7 тэрбум төгрөгийн өртгөөр 2,7 км замыг "Өсөх урам" ХХК тавиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд газар шорооны ажлууд явагдсан бол энэ жил тус замын үерийн далан, шуудуу, бордьюр, явган хүний замын ажлууд хийгдэж байна.

Энэ жилийн ажил санхүүжилтийн улмаас нилээд удаашралтай эхэлсэн ч хурдтай өрнөж байна. Аймгийн удирдлагууд замаа чанартай хурдан хугацаанд тавихыг гүйцэтгэгч компанид үүрэг болгож байв. Тус компани энэ жил замын ажлын 50 хувийг хийж гүйцэтгээд ирэх оны 05-р сард хучилтаа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

2019-10-01 02:43:57