• 12 сарын 26, Пүрэв гараг
НИСЭХ БУУДЛЫН НИСЭХ, БУУХ ЗУРВАСЫГ НЭН ДАРУЙ ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг дарга Г.Батжаргал өнөөдөр аймгийн Нисэх буудлын нисэх, буух зурвасын нөхцөл байдлыг судлаж танилцлаа. Нисэх буудлын зурвас нь чанар байдлын хувьд нэн асуудалтай, аюулгүй ажиллагаа явагдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай тус газрын дарга Ж.Ганхүлэг танилцуулав.

Уртаасаа 2,8 км, өргөнөөсөө 35 метртэй энэхүү нислэгийн зурвасыг хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө засварлажээ. Одоо тус зурвасын талбай нилэнхүйдээ хагарсан, зарим газраа үүрч , халцарч унаад эхэлсэн зэргээр аюулгүй нислэг үйлдэхэд учир дутагдал үүсэн гараад байгаа юм байна.

Аймгийн Засаг дарга тус байдалтай биечлэн танилцаад нислэгийн зурвасын зарим талбайг засварлахад шаардлагатай 2 тэрбум төгрөгийг ирэх жилийн улсын төсөв дээр суулгах саналыг уламжлахаар болов.

Мөн жил ирэх тусам ужгирч муудаж буй нисхийн зурвасыг өөрчлөх улмаар шинэ нисэх буудал бариулах зүй ёсны шаардлага иргэдийн аюулгүй байдлын төлөө гарч ирж байгаа учраас тухайн асуудлыг иргэний нисхийн ерөнхий газар, холбогдох яамд, улсын их хурлын гишүүдэд одооноос танилцуулж ярьж хэлсээр ирэх жилүүдэд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

2019-10-01 02:48:01