• 12 сарын 26, Пүрэв гараг
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД 2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР 30 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ
216 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн засаг даргын ивээл дор “Хөдөө аж ахуйн үйлдвэржилт- 2019” үзэсгэлэн худалдаа 9 сарын 27-29 ны өдрүүдэд баганат талбайд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус арга хэмжээний нээлтэд УИХ дарга Г.Занданшатар ач холбогдол өгч оролцож хонгор нутгийн хөрсөнд тарьж ургуулсан төмс хүнсний ногоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг үзэж танилцан худалдан авалт хийлээ.

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2019” арга хэмжээний үеэр “Шилмэл мал”, “ Шинэ ургацын ногоо”, “Хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл”- ийн чиглэлээр салбар үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулагдаж шилдэгүүдийг тодруулсан. Мөн Загвар хоршооны туршлага судлах аялал, “Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, Газар тариалангийн тоног төхөөрөмжийн прад, Шинэ ургацын ногооны ашиг шимийн танилцуулга, шинэ ногооны 10 төрлийн салатны амталгаа, ХАА-н салбарыг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээн, сугалаат худалдаа зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан нь иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхжүүлж урамшуулсан үйл ажиллагаа болов

Үзэсгэлэн худалдаанд Мал аж ахуй, Газар тариалан, Жижиг дунд үйлдвэрлэл, Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 20 сумын 21 малчин, 64 иргэн , 7 хоршоо,ТББ 1, ХХК 6 , бүлэг 3 нийт 106 иргэн аж ахуй нэгжээс гадна Дархан, Сэлэнгэ, Завхан, Архангай аймгийн төлөөлөл оролцож 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж урьдчилсан судалгаагаар 30,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

Шилмэл мал 2019 үзэсгэлэн худалдаанд Баянбулаг, Баян-Овоо , Хүрээмарал, Бөмбөгөр, Баянхонгор ,Галуут ,Өлзийт, гэсэн 7 сумдаас хонь,64 ямаа,21 үхэр, 4 адуу 2 нийт 91 мал оролцсоноос үйлдвэр омог,гарал үүсэл ,биеийн жингээр нь шалгаруулж урамшуулсан.

Үүнд:


  1. Баянбулаг сумын малчин Ж.Очир “эвэртэй халзан хуц”
    2. Баянбулаг сумын малчин Б.Батдэлгэр “хар толгойтой эм хонь”
    3. Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаяр “Улаан халзан бух”
    4. Бөмбөгөр сумын малчин Т.Мөнхбаатар “Ухна”
    5. Бөмбөгөр сумын малчин Ш.Бямбасүрэн “Эм ямаа”
    6. Галуут сумын малчин Э. Батбаяр “Шар толгойтой хуц”
    7. Галуут сумын малчин П.Амарсайхан “Хар ухна”
    8. Хүрээмарал сумын малчин Т.Баяраа “Хуц”
    9. Баян-Овоо сумын малчин Д.Отгонханд “Хуц”
    10. Баянхонгор сумын малчин Чулуунбат “Ухна” тус шалгарсан байна.
  2. “Хөдөө аж ахуйн үйлдвэржилт-2019” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүнийг дараах 10 номинацаар шалгаруулж урамшууллаа. Үүнд:
    1.Шилдгийн шилдэг “Гран-при” – Баянхонгор сум “Жигүүр богд ХХК” /чацарганы охь, тос, архи, ундаа, цай зэрэг нэрийн цаг бүтээгдэхүүн/
    2.”Шилдэг үйлдвэрлэгч хамт олон” –оор Баянлиг сумын Цэцгээ ахлагчтай “Өлзий баялаг дүүрэн” хоршоо
    3. “Хөнгөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч”-ээр Гурванбулаг сумын иргэн Н.Дарамрэнчингийн “Бүүвэй брэнд”
    4. “Хүнсний салбарын шилдэг” бүтээгдэхүүнээр Эрдэнэцогт сумын “Арвижих”
    5. “Шилдэг манлайлагч бүлэг,нөхөрлөл”-өөр Баянцагаан сумын Г.Энхтүвшин ахлагчтай
    6.” Шилдэг тариаланч”-аар Баянлиг сумын Эрдэнэбат
    7. “Шилдэг жимс, жимсгэнэ тариаланч”-аар Баянхонгор сумын иргэн Д. Лхамхүү
    8. “Шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр Баянхонгор сумын иргэн Равдан Чанцалнямын “Үхрийн ширэн урлал, хөхүүр”
    9. “Шилдэг технологи нэвтэрүүлэгч тариаланч”-аар Өлзийт сумын иргэн Б.Отгонбатын “япон цагаан сармис”
    10. “Шилдэг менежменттэй иргэн” –ээр Богд сумын иргэн М.Батчулууны “гар урлал, сур суран бүтээгдэхүүн” тус тус шалгарсан байна.
 

2019-10-01 02:52:45